Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

НИТХ-ын Тэргүүлэгчид маргааш хуралдана

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан хоёрдугаар сарын 17-ны өдөр буюу мягмар гарагт болно.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НИТХ-ын Тэргүүлэгчид маргааш хуралдана
НИТХ-ын Тэргүүлэгчид маргааш хуралдана. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан хоёрдугаар сарын 17-ны өдөр буюу мягмар гарагт болно. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Улаанбаатар Их сургууль орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулж, дүрмийг батлах тухай

  • Үнэлгээний хороонд иргэний төлөөллийг томилох тухай

  • Журам батлах тухай / Улаанбаатар орон сууц сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам /

  • Хөтөлбөр батлах тухай / Нийслэл орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр /

  • НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай / НИТХ-ын хуралдааны дэгд өөрчлөлт оруулах тухай / асуудлыг хэлэлцэнэ.

Хуваалцах