Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

НИТХ-ын Тэргүүлэгчид маргааш хуралдана

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан гуравдугаар сарын 24-ний өдөр буюу Мягмар гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НИТХ-ын Тэргүүлэгчид маргааш хуралдана
НИТХ-ын Тэргүүлэгчид маргааш хуралдана. Зураг: МҮОНРТ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан гуравдугаар сарын 24-ний өдөр буюу Мягмар гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Хөрөнгө бүртгэн авах тухай / Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр баригдсан ус түгээх 9 байр /

  • Хөрөнгө бүртгэн авах тухай / Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдаж ашиглалтад орсон 7 барилга байгууламж /

  • “Улаанбаатар сан” ОНӨААТҮГ-г татан буулгах тухай

  • Орон сууц хувьчлах тухай / Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны 5 дугаар хэсгийн нутаг дэвсгэрт байрлах 1, 2, 3 дугаар байрны 47 айлын орон сууц /

  • Хөрөнгө худалдан авах тухай /Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Эх газар” ХХК-ийн ашиглалтад оруулсан төмөр замын доогуурх авто машины нүхэн гарц /

  • “Улаанбаатар Их сургууль” ОНӨААТҮГ байгуулж, дүрэм батлах тухай

  • Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн талбайн байршилд санал өгөх тухай

  • Шашны байгууллагуудын хугацааг сунгах тухай

  • Ой тэмдэглэх тухай / Нийслэлийн Авто замын газрын 10 жилийн ойг тэмдэглэх тухай /

  • Ой тэмдэглэх тухай / Баянзүрх дүүргийн 52 дугаар цэцэрлэгийн 50 жилийн ойг тэмдэглэх тухай/

  • НИТХ-ын ээлжит хуралдааныг зарлах тухай асуудлыг хэлэлцэнэ.

Хуваалцах