Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Нобелийн эдийн засгийн салбарын шагналтан тодорлоо

Их Британийн эрдэмтэн Энгус Дитон хүмүүсийн орлого хэрэглээнд нь хэрхэн нөлөөлдгийг судалсныхаа төлөө 2015 оны Нобелийн Эдийн засгийн салбарын шагналыг хүртэхээр болжээ. Шведийн Хааны Шинжлэх ухааны академи

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нобелийн эдийн засгийн салбарын шагналтан тодорлоо
Нобелийн эдийн засгийн салбарын шагналтан тодорлоо. Зураг: МҮОНРТ

Их Британийн эрдэмтэн Энгус Дитон хүмүүсийн орлого хэрэглээнд нь хэрхэн нөлөөлдгийг судалсныхаа төлөө 2015 оны Нобелийн Эдийн засгийн салбарын шагналыг хүртэхээр болжээ. Шведийн Хааны Шинжлэх ухааны академи АНУ-ын Принстоний их сургуулийн профессор Энгус Дитоныг хүмүүс орлогодоо суурилан ямар бараа бүтээгдэхүүн хэрэглэдгийг судлан гаргасных нь төлөө ийнхүү 2015 оны Нобелийн Эдийн засгийн салбарын шагналыг олгохоор шийдвэрлэсэн байна.

Эрдэмтэн Энгус Дитон нь нийт орлого, хэрэглээний нийлбэр хангалтгүй, хэрэглээний онол давамгайлж байгааг судалгаагаар харуулсан байна. Түүний судалгаа хувь хүний мэдээллийг судлах нь нийт мэдээлэл дэх олон хэлбэрийг задлан судлахад ямар чухал болохыг харуулж өгчээ. Принстоний их сургуулийн профессор Энгус Дитон нь эдийн засгийн хөгжил болон макро, микро эдийн засгийн салбарыг өөрчлөхөд хувь нэмрээ оруулсан гэж Шведийн хааны шинжлэх ухааны академи дүгнэсэн байна. Нобелийн эдийн засгийн салбарын шагналыг 8 сая Швед крон буюу 975 мянган америк доллар дагалдах юм байна.

Хуваалцах