Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Нобелийн энх тайвны шагналт эмэгтэй бэлгийн хүчирхийллийн эсрэг хамтран тэмцэхийг уриаллаа

Энэ жилийн Нобелийн энх тайвны шагналтны нэг, Иракийн хүний эрхийн төлөө тэмцэгч Надя Мурад олон улсын хамтын нийгэмлэгийг “аймаглан устгал, бэлгийн хүчирхийллийн эсрэг”

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нобелийн энх тайвны шагналт эмэгтэй бэлгийн хүчирхийллийн эсрэг хамтран тэмцэхийг уриаллаа
Нобелийн энх тайвны шагналт эмэгтэй бэлгийн хүчирхийллийн эсрэг хамтран тэмцэхийг уриаллаа. Зураг: МҮОНРТ

Энэ жилийн Нобелийн энх тайвны шагналтны нэг, Иракийн хүний эрхийн төлөө тэмцэгч Надя Мурад олон улсын хамтын нийгэмлэгийг “аймаглан устгал, бэлгийн хүчирхийллийн эсрэг” хамтран тэмцэхийг уриаллаа. Тэрээр өнгөрсөн Даваа гарагт сэтгүүлчидтэй уулзахдаа ийнхүү уриалжээ. Тэрээр дэлхийн нэр хүндтэй шагнал хүртсэнээсээ хойш анх удаа хэвлэлийн хуралд оролцож байгаа нь энэ юм.

Надя Мурад өөрийн амьдралын хамгийн хүнд үеийн гашуун сургамжид тулгуурлан бэлгийн хүчирхийллийн эсрэг тэмцэл өрнүүлж байгаа эмэгтэй юм. Тэрээр “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийнхний бэлгийн боолчлолын золиос болсон Иракийн үндэсний цөөнх Язиди омгийн олон мянган охид бүсгүйчүүдийн төлөөлөл бөгөөд Нобелийн шагнал хүртсэнээ асар өндөр нэр хүндийн хэрэг гэсний сацуу маш их үүрэг хариуцлага өөрт нь ногдож байгааг онцолсон байна. Мөн тэрээр энэ шагналыг дан ганц Язиди омгийнхон бус, дайн хямралын золиос болсон бүх хүний өмнөөс хүртсэн гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Тэрээр, “Исламын улс” бүлэглэлийн эзэрхийлэл дор одоо ч хувь заяа нь хааш эргэх нь тодорхойгүй олон хүүхэд, эмэгтэйчүүд байсаар байгааг цохон тэмдэглэсэн байна. Мөн өөрийнх нь зорьж буй дайн хямралын үеийн аймаглан устгал, бэлгийн хүчирхийллийг таслан зогсоох үйлсэд нэг шагнал эсвэл ганц хүний хүчээр амжилт олохгүй, дэлхийн бүх улсын засгийн газар нэгдэх хэрэгтэй байгааг 2018 оны Нобелийн энх тайвны шагналт Надя Мурад мэдэгджээ.

Хуваалцах