Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Нобелийн физикийн шагналын эзнийг өнөөдөр нэрлэнэ

Нобелийн хорооноос өчигдөр 2018 оны Нобелийн анагаах ухааны шагналын эздийг зарласан.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нобелийн физикийн шагналын эзнийг өнөөдөр нэрлэнэ
Нобелийн физикийн шагналын эзнийг өнөөдөр нэрлэнэ. Зураг: МҮОНРТ

Нобелийн хорооноос өчигдөр 2018 оны Нобелийн анагаах ухааны шагналын эздийг зарласан. Энэ жилийн нэр хүндтэй шагналын эзнээр дархлааны системийн судлаачид болох Техасын их сургуулийн эрдэмтэн Жеймс Аллисон, Киотогийн их сургуулийн Тасуко Хонжа нарыг тодруулсан байна.

Хорт хавдартай тэмцэхэд чухал үүрэгтэй Хүний биеийн дархлааны тогтолцооны хариу үйлдлийг хянах цэгүүдийг нээсний төлөө тэдэнд энэ шагналыг хүртээжээ. Харин өнөөдөр физикийн салбарын Нобелийн шагналыг эзнийг зарлана.

Өнгөрсөн жил энэ шагналыг Америкийн эрдэмтэд болох Кип Торн, Райнер Вайсс, Берри Бериш нарт лазер интерферометрийн таталцлын давалгааны ажиглалтын төсөлд онцгой хувь нэмэр оруулсныг нь үнэлж олгосон юм. Энэ жил 2002 оноос Нобелийн шагналтнуудыг урьдчилан таамаглаж ирсэн "Кларивайт Аналитикс" компанийнхан Америкийн эрдэмтэн Дэвиш Оушал, Артур Госсард нар физикийн салбарын шагналын эзэд болно гэж таамаглаж байна.

Тэднийг хагас дамжуулагч дахь Холла эффектийг нээсний төлөө ийм шагнал хүртэх эрхтэй гэж үзэж байна. Мөн огторгуйн үүсэл, сансар огторгуйн бүтцийн хувьслыг судалсан Америкийн одон орон судлаач, одон орны физикч Сандра Фаберийг энэ жилийн Нобелийн шагналын эзэн болж магадгүй гэж таамаглаж байна.

Мөн нэр дэвшигчдийн дотор Дрексзлийн их сургуулийн профессор Юрия Гогоци, Ульсаны шинжлэх ухаан, технологийн үндэсний их сургуулийн эрдэмтэн Родни Роуфф, Тулузагийн их сургуулийн Патрис Симоны нэр ч яригдаж байна.

Хуваалцах