Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Нобелийн шагналтнууд бэлгийн хүчирхийллийг арилгах хүчин чармайлтаа нэгтгэхийг уриаллаа

Нобелийн энх тайвны шагналын эзэд дэлхий нийтэд хандаж дайн мөргөлдөөнтэй бүс нутагт бэлгийн хүчирхийллийг бүрэн арилгахад чиглэгдсэн хүчин чармайлтаа нэгтгэхийг уриалсан байна. өчигдөр Норвегийн нийслэл Осло хотноо Нобелийн шагналыг гардуулж өгөх ёслолын ажиллагаан дээр энх тайвны шагналыг хүртсэн

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нобелийн шагналтнууд бэлгийн хүчирхийллийг арилгах хүчин чармайлтаа нэгтгэхийг уриаллаа
Нобелийн шагналтнууд бэлгийн хүчирхийллийг арилгах хүчин чармайлтаа нэгтгэхийг уриаллаа. Зураг: МҮОНРТ

Нобелийн энх тайвны шагналын эзэд дэлхий нийтэд хандаж дайн мөргөлдөөнтэй бүс нутагт бэлгийн хүчирхийллийг бүрэн арилгахад чиглэгдсэн хүчин чармайлтаа нэгтгэхийг уриалсан байна. өчигдөр Норвегийн нийслэл Осло хотноо Нобелийн шагналыг гардуулж өгөх ёслолын ажиллагаан дээр энх тайвны шагналыг хүртсэн ДенисМуквеге, НадеМурад нар ийнхүү уриалсан байна.

Нобелийн энх тайвны 2018 оны шагналыг хүртсэн Муквеге нь Конго дахь иргэний дайны жилүүдэд бэлгийн хүчирхийлэлд өртөгсдөд тусалдаг байсан эмч юм. Харин НадяМурад нь үндэсний цөөнх эзэдүүдийн эрхийг хамгаалагч Иракийн идэвхтэн юм. тэрээр Исламын улс зэвсэгт бүлэглэлийн дайчдын бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан юм. Муквеге улс орон дахь мөргөлдөөний эх үүсвэр нь байгалийн баялаг байсныг тэмдэглээд цахилгаан хөдөлгүүртэй автомашин, ухаалаг утас хэрэглэгчдэд хандаж энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд олон хүн амь насаараа төлж байсан шүү гэдгийг санаж явахыг уриалсан юм. Тэрээр хүчирхийллийн эсрэг ямарваа нэгэн арга хэмжээ авахгүй байгаа нь өөрөө энэ хүчирхийллийг үйлдэгч болж байна гэсэн үг болохыг ч тэмдэглэн хэлсэн юм. НадяМурад мөн шударга ёс бол энх тайванд хүрэх цорын ганц зам гэдгийг онцолсон юм. Мөн Исламын улс террорист бүлэглэлийнхний гарт одоог хүртэл 3 мянга гаруй охид эмэгтэйчүүд байгааг сануулсан байна. Мөн өчигдөр Стокольмийн филармонид Нобелийн 2018 оны анагаах ухаан, физик, хими, эдийн засгийн шагналыг Шведийн хаан Карл 16-р Густав эздэд нь гардуулан өгсөн юм.

Хуваалцах