Нобелийн шагналтнуудтай уулзах монгол залуусыг тодруулна
ХБНГУ-ын Холбооны канцлерын айлчлалын үеэр Монгол Улсын ШУА болон Нобелийн шагналтуудын уулзалтыг зохион байгуулдаг Германы Линдаугийн сантай хамтран ажиллах гэрээг байгуулсан.
Мэдээллийн алба

ХБНГУ-ын Холбооны канцлерын айлчлалын үеэр Монгол Улсын ШУА болон Нобелийн шагналтуудын уулзалтыг зохион байгуулдаг Германы Линдаугийн сантай хамтран ажиллах гэрээг байгуулсан.
Хамтран ажиллах гэрээний хүрээнд 2015.06.28-2015.07.03-ны өдрүүдийн хооронд ХБНГУ-ын Линдау хотноо хими, физик, анагаахын салбар дундын дөрөв дэх удаагийн Нобелийн шагналтнуудын уулзалтад Монгол Улсын төлөөлөгчид оролцох эрх эдлэх юм.
Иймд тус уулзалтад оролцох залуу эрдэмтдийг /35 хүртэлх насны, англи хэлний мэдлэгтэй байх/ шалгаруулах бөгөөд магистрант, докторант, докторын гэсэн гурван ангиллаар явагдах аж.
Бүрдүүлэх материал:
- Удирдагчийн тодорхойлолт буюу (recommendation letter),
- Бүтээлийн жагсаалт /баталгаажсан хувилбараар/
Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2014.10.15
Нэр дэвших хүсэлтэй залуус ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын бичиг хэрэгт холбогдох материалаа өгөх юм байна.


















