Нобелийн шагналтнуудын 14 дүгээр чуулган цуцлагджээ
Өмнөд Африкийн Засгийн газар Буддын шашны тэргүүн XIV Далай ламд виз олгохоос татгалзсаны улмаас тус улсад зохион байгуулахаар товлоод байсан Дэлхийн нобелийн шагналтнуудын 14 дүгээр чуулга уулзалтыг цуцлалаа.
Мэдээллийн алба

Өмнөд Африкийн Засгийн газар БНХАУ-ын хүсэлтээр Далай ламд виз олгосонгүй гэх хардлага шинжээчдийн дунд байна. Тэд сүүлийн таван жилийн дотор гурван удаа Далай ламыг өөрийн улсад хөл тавихыг хориглон виз олгохоос татгалзаад байна. Далай лам "Жирийн нэг хүнд ингэж хориг саад тавьж буйд сэтгэл дундуур байна" хэмээн мэдэгдсэн бол дээрх чуулганд оролцох ёстой байсан нобелийн шагналтнууд Өмнөд Африкийн шийдвэрийг эсэргүүцэн чуулганд оролцохгүй гэж мэдэгджээ.
Тиймээс Нобелийн хорооноос ээлжит чуулганаа Өмнөд Африкт зохион байгуулахаас татгалзахад хүрсэн юм. Уг нь энэ удаагийн чуулганыг Өмнөд Африкийн удирдагч агсан, Нобелийн энхтайвны шагналт Нельсон Манделагийн нэрэмжит болгон хийхээр төлөвлөж байжээ.