Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нобелийн шагналтнуудын уулзалтад оролцох залуу судлаачдыг шалгаруулна

БНГУ-ын Холбооны канцлерын айлчлалын үеэр Монгол Улсын ШУА болон Нобелийн шагналтуудын уулзалтыг зохион байгуулдаг Германы Линдаугийн сантай хамтран ажиллах гэрээг байгуулсан билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нобелийн шагналтнуудын уулзалтад оролцох залуу судлаачдыг шалгаруулна
Нобелийн шагналтнуудын уулзалтад оролцох залуу судлаачдыг шалгаруулна. Зураг: МҮОНРТ

ХБНГУ-ын Холбооны канцлерын айлчлалын үеэр Монгол Улсын ШУА болон Нобелийн шагналтуудын уулзалтыг зохион байгуулдаг Германы Линдаугийн сантай хамтран ажиллах гэрээг байгуулсан билээ.

2017 оны зургаадугаар сарын 25-30-ны хооронд Германы Линдау хотод химийн салбарын 67 дахь удаагийн Нобелийн шагналтнуудын уулзалт болно. Иймд тус уулзалтад оролцох залуу эрдэмтдийг (35 хүртэлх насны, англи хэлний мэдлэгтэй байх) шалгаруулах гэж байна. Шалгаруулалт магистрант, докторант, докторын дараах гэсэн гурван ангиллаар явагдана.

Бүрдүүлэх материал:
- Удирдагчийн тодорхойлолт буюу (recommendation letter),
- Бүтээлийн жагсаалт /баталгаажсан хувилбараар/

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2016 оны аравдугаар сарын 20-ны дотор. Нэр дэвшигчийн материалыг ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын Бичиг хэрэгт ирүүлнэ үү.

Хуваалцах