Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Нобелийн утга зохиолын шагналын эзэн тодорлоо

Шведийн академиас өчигдөр 2020 оны утга зохиолын шагналын эзнийг зарлалаа. Нобелийн шагналын түүхэнд нийт 116 зохиолч , яруу найрагч энэ хүндэт шагналын эзэн болсон байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нобелийн утга  зохиолын  шагналын эзэн тодорлоо
Нобелийн утга зохиолын шагналын эзэн тодорлоо. Зураг: МҮОНРТ

Шведийн академиас өчигдөр 2020 оны утга зохиолын шагналын эзнийг зарлалаа. Нобелийн шагналын түүхэнд нийт 116 зохиолч , яруу найрагч энэ хүндэт шагналын эзэн болсон байна.

Харин 117 дахь шагналын эзнээр буюу 2020 оны Нобелийн утга зохиолын шагналын эзнээр Америкийн зохиолч, яруу найрагч ЛуизГлюкийг тодруулжээ. Нобелийн хорооноос Дахин давтагдашгүй тансаг яруу дуу хоолойгоороо хурц хатуу гоо оршихуйг бүхэл ертөнцийнх болгон хувиргаж чаддагийг нь үнэлж ЛуизГлюкийг энэ оны утга зохиолын шагналын эзнээр тодруулж байгаагаа зарласан юм.

Америкийн зохиолч яруу найрагч ЛуизГлюк нь 1943 онд төрсөн. Өдгөө 77 настай тэрбээр Австри Унгараас гаралтай еврей гэр бүлд төрсөн. Америкийн урлаг, утга зохиолын академийн гишүүн, Америкийн яруу найрагчдын академийн канцлер. Пулитцеровын шагналт, Америкийн шилдэг яруу найрагч юм. 1901 оноос хойш 112 удаа Нобелийн утга зохиолын шагналыг олгосон бол 1914, 1918, 1935 болон 1940-43 онуудад Нобелийн академиас утга зохиолын шагналын эздийг тодруулж чадаагүй байна.

Мөн 2018-ны шагналын эзнийг 2019 оныхтой хамтатган зарлаж байсан юм. Энэ шагналыг олгох дүрэмд “Уран зохиол төдийгүй хэв маяг, хэлбэрийн хувьд уран зохиолтой дүйцэхүйц үнэ цэнэтэй бүтээлд олгоно” хэмээн заасан байдаг юм.

Хуваалцах