Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

НОБГ: 45 удаагийн дуудлагаар 16 иргэнийг авран хамгаалав

Нийслэлийн хэмжээнд 12 дугаар сарын 20-26-ны өдрүүдэд гал түймрийн 43, аврах ажиллагааны 2 нийт 45 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НОБГ: 45 удаагийн дуудлагаар 16 иргэнийг авран хамгаалав
НОБГ: 45 удаагийн дуудлагаар 16 иргэнийг авран хамгаалав. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд 12 дугаар сарын 20-26-ны өдрүүдэд гал түймрийн 43, аврах ажиллагааны 2 нийт 45 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Алба хаагчид гал түймрийн утаажилтын бүсээс 14 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос 2 иргэнийг аварч, 630 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа.

Он гарсаар 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймэр 1575, аврах ажиллагааны 198, нийт 1773 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14,4 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах