Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

НОБГ: 46 удаагийн дуудлагаар ажиллаж, 22 иргэний амь насыг авран хамгаалав

Нийслэлийн хэмжээнд 12 дугаар сарын 13-19-ний өдрүүдэд ахуйн гал түймрийн 45, аврах ажиллагааны 1 буюу нийт 46 дуудлага бүртгэгдсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НОБГ: 46 удаагийн дуудлагаар ажиллаж, 22 иргэний амь насыг авран хамгаалав
НОБГ: 46 удаагийн дуудлагаар ажиллаж, 22 иргэний амь насыг авран хамгаалав. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд 12 дугаар сарын 13-19-ний өдрүүдэд ахуйн гал түймрийн 45, аврах ажиллагааны 1 буюу нийт 46 дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагаар нийслэлийн хүрээний анги, байгууллагуудын алба хаагчид ажиллан, гал түймрийн утаажилтын бүсээс 20 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл, ослоос 2 иргэнийг аварч, 450 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа.

Он гарсаар 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1532, аврах ажиллагааны 196 буюу нийт 1728 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15,1%-иар буурсан үзүүлэлттэй байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах