Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

НОБГ: Аврах ажиллагааны 9, гал түймрийн 30 дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 9, гал түймрийн 30 дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 91 иргэний амь нас, 2 тэрбум 122 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НОБГ: Аврах ажиллагааны 9, гал түймрийн 30 дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
НОБГ: Аврах ажиллагааны 9, гал түймрийн 30 дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 9, гал түймрийн 30 дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 91 иргэний амь нас, 2 тэрбум 122 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.

Алслагдсан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид цасанд суусан есөн дуудлагаар ажилласан. Цаг агаарын аюулт үзэгдэлтэй үед мэргэжлийн байгууллагаас өгч буй мэдээллийг хүлээн авч, амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг зөвлөж байна.

Дуудлага мэдээллийн дийлэнхийг өвөл, зуны сууц шатсан тохиолдол бүртгэгдлээ. Иймд Цахилгааны гэмтлийг мэргэжлийн байгууллагаар засуулах

-Ил гал гаргахгүй байх

-Яндангийн цонолт үүсэхээс урьдчилан сэргийлж, галын аюулгүй байдлаа хангахыг НОБГ-аас анхааруулж байна.

Хуваалцах