НОБГ: Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Налайх, Тэрэлж, Улиастай, Гачуурт чиглэлд хүчтэй аадар бороо орж болзошгүй байгаа ЦУОШГ-с мэдээллээ. Иймд энэ чиглэлд зорчиж байгаа иргэд аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.
Мэдээллийн алба

Налайх, Тэрэлж, Улиастай, Гачуурт чиглэлд хүчтэй аадар бороо орж болзошгүй байгаа ЦУОШГ-с мэдээллээ. Иймд энэ чиглэлд зорчиж байгаа иргэд аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.
- Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах,
- Орон сууцны хорооллын граж, В1 давхрын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах,
- Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих,
- Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх,
- Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх,
- Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР


















