Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

НОБГ: Үүрээр гарсан түймрийг унтраав

2021 оны тавдугаар сарын 9-ний өдрийн 03:18 цагт Багахангай дүүргийн 2-р хороо Нуурын гэр хороололд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НОБГ: Үүрээр гарсан түймрийг унтраав
НОБГ: Үүрээр гарсан түймрийг унтраав. Зураг: МҮОНРТ

2021 оны тавдугаар сарын 9-ний өдрийн 03:18 цагт Багахангай дүүргийн 2-р хороо Нуурын гэр хороололд 6Х8 хэмжээтэй малын саравчны дээврийн хэсэгт гал гарч байна гэсэн дуудлагыг иргэн Ц өгсөн байна.Мөн 07:37 цагт 2-р хороо Улаанбаатар Төмөр замын Барилга ашиглалт үйлчилгээний 2-р ангийн дээврийн хэсэгт гал гарч байна гэсэн дуудлагыг иргэн М өгсөн байна.Дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 80-р ангийн томилгоот ээлжийн алба хаагчид гарч гал түймрийг шуурхай ажиллаж унтраажээ.Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдэл болон цахилгааны аюулгүй байдлыг хангаагүйгээс гал гарсан гэж байцаагч нар урьдчилан байдлаар дүгнэж байна.Иймд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Хуваалцах