Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ногоон байгууламж устгаж машинаа байрлуулсан жолоочийн жолоодох эрхийг хоёр жилээр хасчээ

Энэ сарын аравны өдөр цахим хуудсуудаар ногоон байгууламж дээр гарч зогссон 45-06 УНУ улсын дугаартай "Prius" маркийн автомашины зураг цахим ертөнцөд тарж иргэдийн бухимдлыг ихээхэн төрүүлсэн.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ногоон байгууламж устгаж машинаа байрлуулсан жолоочийн жолоодох эрхийг хоёр жилээр хасчээ
Ногоон байгууламж устгаж машинаа байрлуулсан жолоочийн жолоодох эрхийг хоёр жилээр хасчээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын аравны өдөр цахим хуудсуудаар ногоон байгууламж дээр гарч зогссон 45-06 УНУ улсын дугаартай "Prius" маркийн автомашины зураг цахим ертөнцөд тарж иргэдийн бухимдлыг ихээхэн төрүүлсэн.

Харин өнөөдөр Нийслэлийн Замын Цагдаагийн газраас тус автомашины жолоочийг олж илрүүлэн холбогдох арга хэмжээг авсан байна. Тодруулбал, нийслэлийн ногоон байгууламжийг сүйтгэсэн жолоочийг Захиргааны хариуцлагын тухай хууль болон, Замын хөдөлгөөний дүрмийн дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хоёр жилээр хасчээ.

Хуваалцах