Ногоон байгууламжаа хамгаалан тордохоо амлав
Иргэд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн баригдсан ногоон байгууламж бүхий талбайгаа цаашид харж хамгаалан, арчилж тордоно гэж энэ үеэр амласан юм.
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын Захирагчийн Наран дахь ажлын алба, иргэдтэйгээ хамтран “Хөгжил бидний ирээдүй” оршин суугчдын бүлэг байгуулан ногоон байгууламж бүхий иж бүрэн цогцолбор амралтын талбайг гэр хороололд байгууллаа.
“Сонгинохайрхан дүүргийн хувьд гэр хорооллын эзлэх хувь өндөр, хүүхэд хөгшид нарлан сууж, чөлөөт цагаа өнгөрөөх тохижуулсан талбай бараг байдаггүй. Гэтэл Хүүхдийн баярын өмнөхөн төсөл хэрэгжүүлж бидэнд хүүхдийн тоглоомын талбай, амралтын сүүдрэвч, савлуур, жижиг модон гүүр зэргийг барьж өгсөн ах, эгч нартаа баярлаж байна” гэж СХД-ийн 7-р хорооны хүүхдүүд ярьж байна.
Уг тоглоомын талбайн хогийг иргэдийн оролцоотойгоор цэвэрлэсэн байна.
Иргэд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн баригдсан ногоон байгууламж бүхий талбайгаа цаашид харж хамгаалан, арчилж тордоно гэж энэ үеэр амласан юм.


















