Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ногоон байгууламжийн ажилчид нийтийн эзэмшлийн цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэж эхэллээ

Ногоон байгууламжийн албаны цэцэрлэгчид нийтийн эзэмшлийн зам цэвэрлэгээний ажилд нэмэлтээр ажиллаж эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ногоон байгууламжийн ажилчид нийтийн эзэмшлийн цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэж эхэллээ
Ногоон байгууламжийн ажилчид нийтийн эзэмшлийн цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэж эхэллээ. Зураг: МҮОНРТ

11 сарын 03-ны өдрөөс эхлэн “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын Ногоон байгууламжийн албаны цэцэрлэгчид нийтийн эзэмшлийн зам цэвэрлэгээний ажилд нэмэлтээр ажиллаж эхэллээ. Ногоон байгууламжийн ажил нь дулааны улиралд түлхүү явагддаг учир цэцэрлэгчид өвөлдөө зам цэвэрлэгээний ажлыг хөрвөн гүйцэтгэдэг. Ногоон байгууламжийн албаны 6 хэсгийн 78 ажилтан Нарны зам, Их монгол, Олимп, Ганди, Нийслэл хүрээ өргөн чөлөө,Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Энгельс, Ажилчны гудамж, Говийн зам, Үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас Телевизийн шинэ эцсийн буудал, Цагдаагийн академын өргөн чөлөө, Нохойтой хөшөөнөөс Улиастайн гүүр хүртэлх авто замын цэвэрлэгээ, Хонхтой цэцэрлэг, Турк монголын сад, Хувьсгалчдын цэцэрлэгт тус тус цэвэрлэгээ хийсэн байна. Ингэснээр “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын хариуцдаг 337.7 мкв автозамын цэвэрлэгээ үйлчилгээг 330 гаруй хүн хариуцан ажиллах юм.

Хуваалцах