Ногоон байгууламжийн талаарх иргэдийн сэтгэл ханамжийг судална
Нийслэл хотын ногоон байгууламжийн ажлыг хариуцан ажилладаг. Ногоон байгууламжийн ажил нь жилийн дөрвөн улирлын турш арчилгаа, тордолгоо шаардагддаг, нарийн технологийн дагуу гүйцэтгэдэг бөгөөд мэргэжлийн 180 гаруй цэцэрлэгч, инженер техникийн ажилтнуудын уйгагүй, цаг наргүй их хөдөлмөрийн үр дүнд ю
Мэдээллийн алба

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ нь Нийслэл хотын ногоон байгууламжийн ажлыг хариуцан ажилладаг. Ногоон байгууламжийн ажил нь жилийн дөрвөн улирлын турш арчилгаа, тордолгоо шаардагддаг, нарийн технологийн дагуу гүйцэтгэдэг бөгөөд мэргэжлийн 180 гаруй цэцэрлэгч, инженер техникийн ажилтнуудын уйгагүй, цаг наргүй их хөдөлмөрийн үр дүнд юм. Тиймээс уг ажлын талаар иргэдийн сэтгэл ханамжийг судлах, улмаар уг ажлыг улам чанаржуулж сайжруулах зорилгоор “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас төвийн 6 дүүргийн 600 хүний дунд судалгаа явууллаа. Мөн байгууллагын цахим хуудас, пейж хуудас, твиттерээр санал асуулга явуулж байна. Судалгааны дүн тун удахгүй гарах болно.


















