Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ногоон бондын вебинар боллоо

Санхүүгийн зохицуулах хороо, Олон улсын санхүүгийн корпораци, Тогтвортой санхүүжилтийн холбоо хамтран зохицуулагч байгууллагууд, ногоон бонд гаргах сонирхолтой хувийн хэвшлийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ногоон бондын вебинар боллоо
Ногоон бондын вебинар боллоо. Зураг: МҮОНРТ

Санхүүгийн зохицуулах хороо, Олон улсын санхүүгийн корпораци, Тогтвортой санхүүжилтийн холбоо хамтран зохицуулагч байгууллагууд, ногоон бонд гаргах сонирхолтой хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд болон санхүүгийн байгууллагуудад зориулсан "Ногоон бондын вебинар" зохион байгууллаа.

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн вебинарыг нээж хэлсэн үгэндээ “Олон улсын хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг нөлөөг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх, хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх зорилгоор ногоон бонд гаргах практик өсөн нэмэгдэж байна. Түүнчлэн дотоодын аж ахуй нэгжээс шинэ бүтээгдэхүүн гаргах зохицуулалтыг тусгасан “Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-ыг Санхүүгийн зохицуулах хорооноос баталснаар баялаг бүтээгч, ажил олгогч аж ахуйн нэгжүүд байгаль орчинд ээлтэй шинэ төрлийн үйл ажиллагааг өргөжүүлж, санхүүгийн хэрэгцээт эх үүсвэрээ хөрөнгийн зах зээлээс татах боломжтой боллоо” гэдгийг онцолсон юм. Вебинараар Санхүүгийн зохицуулах хорооноос “Компаний өрийн хэрэгслийг бүртгэх журам”-ын хүрээнд ногоон бондыг бүртгэх зохицуулалтын талаар танилцуулсан бол Олон улсын санхүүгийн корпорациас “Ногоон бонд гаргах үйл ажиллагаа, үнэ тогтолт, хөрөнгө оруулагчдын зүгээс тавигдах шаардлага” сэдвээр олон улсын сайн туршлагын талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Ногоон бонд гаргаснаар хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд, санхүүгийн байгууллагууд алсын хараа, тогтвортой байдлын стратегиа олон нийтэд танилцуулж, өөрийн нэр хүнд, имижийг ногоон болгон байгууллагынхаа үнэ цэнийг нэмэгдүүлэх цаашилбал хөрөнгө оруулагчид, хамтран ажиллах түншийн хүрээгээ өргөтгөх, хөрөнгө оруулалт татах боломжоо нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтай гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Хуваалцах