Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ногоон бүсэд эргүүл, хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна

Энэ жил хуурайшилт ихтэй ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул Нийслэлийн Засаг даргын баталсан А/487 дугаар захирамжаар 2020 оны дөрөвдүгээр сарын 6-наас зургаадугаар сарын 10 хүртэл ногоон бүсэд амралт, аялал зугаалга зохион байгуулахыг хориглосон.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ногоон бүсэд эргүүл, хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна
Ногоон бүсэд эргүүл, хяналт, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна. Зураг: МҮОНРТ

Энэ жил хуурайшилт ихтэй ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул Нийслэлийн Засаг даргын баталсан А/487 дугаар захирамжаар 2020 оны дөрөвдүгээр сарын 6-наас зургаадугаар сарын 10 хүртэл ногоон бүсэд амралт, аялал зугаалга зохион байгуулахыг хориглосон.

Үүнтэй холбогдуулан НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх 24 цагийн хяналтын цэгийг Зайсангийн аманд байгуулан иргэдэд сэрэмжлүүлэг өгч, хяналт тавин ажиллаж байна.

Алба хаагчид Богдхан уулын “Өвгөний ам”, “Кувейтийн ам”, “Түргэний ам”-уудад өдөр бүрийн 10.00-19.00 цагт байнгын үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа юм гэж НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах