Ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл хяналтын үүрэг гүйцэтгэв
Хөдөлгөөнт эргүүл хяналтын бүрэлдэхүүнүүд хүн олноор цуглардаг, зорчих хөдөлгөөнтэй, эрсдэл өндөр цэгүүдэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх
Мэдээллийн алба

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангиудын бэлтгэл ээлжийн 240 гаруй алба хаагч, тусгай зориулалтын 16 автомашин, түймэр унтраах багаж хэрэгсэлтэйгээр 2021 оны 11 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд зуслангийн болон ногоон бүс, уулын амуудад ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүл хяналтын үүрэг гүйцэтгэв.
Хөдөлгөөнт эргүүл хяналтын бүрэлдэхүүнүүд хүн олноор цуглардаг, зорчих хөдөлгөөнтэй, эрсдэл өндөр цэгүүдэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг яриа, анхааруулгыг иргэдэд өгч, аюулгүй байдлыг ханган ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


















