Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ногоон бүсэд шалгалт хийлээ

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Онцгой байдлын хэлтэс хамтран Галын аюулгүй байдлын тухай хууль, Ой хээрийн түймрээс хамгаалах тухай хуулийн заалтуудыг хэрэгжүүлэх үүднээс дүүргийн 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Шарга морьт,

НС
Нийслэлийн Сүхбаатар дүүрэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ногоон бүсэд шалгалт хийлээ
Ногоон бүсэд шалгалт хийлээ. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Онцгой байдлын хэлтэс хамтран Галын аюулгүй байдлын тухай хууль, Ой хээрийн түймрээс хамгаалах тухай хуулийн заалтуудыг хэрэгжүүлэх үүднээс дүүргийн 19, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Шарга морьт, Хандгайт, Санзай зэрэг зуслангийн бүсэд хяналт шалгалт явуулжээ.

Шалгалтын үеэр зөвшөөрөлгүй самар, жимс түүсэн 15 иргэн, хоёр автомашиныг саатуулж холбогдох арга хэмжээг авсан байна.

Мөн Онцгой байдлын хэлтэсээс иргэдэд модноос унаж амь насаа алдах, гэмтэх, ойд төөрч осолдох зэрэг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээллийг Ийгл телевизтэй хамтран өгчээ.

Хуваалцах