Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна

Өнөөдөр 16:30 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд шар өвс шатсан 3 удаагийн дуудлага ирж, алба хаагчид шуурхай ажиллаж бүрэн унтраалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна
Ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр 16:30 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд шар өвс шатсан 3 удаагийн дуудлага ирж, алба хаагчид шуурхай ажиллаж бүрэн унтраалаа.

Жил бүрийн энэ үед хуурайшилтын үе тохиодог.

Иймд ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна.

-Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх

-Тамхи, шүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх

-Асаагуурыг ил задгай хаяхгүй байх

-Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх

-Гэр сууц, хашааг тойруулж түймрээс хамгаалах зурвас татах

-Айл өрхүүд хашааны шар өвсийг шатаахгүй байх

-Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж, өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалж урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулав.

Хуваалцах