Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ногоон бүсийн газар олголтын асуудлыг цэгцэлнэ

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Нийслэлийн ногоон бүстэй холбоотойгоор хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гаргажээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ногоон бүсийн газар олголтын асуудлыг цэгцэлнэ
Ногоон бүсийн газар олголтын асуудлыг цэгцэлнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Нийслэлийн ногоон бүстэй холбоотойгоор хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гаргажээ.

Мөн тэрээр нийслэлийн ногоон бүсийн ой, усны сан газарт шинээр газар олголт хийхгүй байхыг Нийслэлийн өмчийн харилцааны газар, дүүргүүдийн Засаг дарга нар болон газрын харилцааны албанд үүрэг болголоо.

Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчин газар олголт хийж, ногоон бүсийн экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, байгаль орчин болон газар эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжүүдэд үлэмж хэмжээний хохирол учруулсан, шийдвэр гаргасан, түүнийг боловсруулсан холбогдох албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, шийдвэрлүүлэхээр болсон байна.

Түлхүүр үг:Ногоон бүсийн газар олголтын асуудлыг цэгцэлнэ
Хуваалцах