Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“Ногоон гарц” түр журмын хэрэгжилтийг эрчимжүүлэхээр санал солилцлоо

Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтын “Ногоон гарц” түр журмын хэрэгжилтийг эрчимжүүлэхээр санал солилцлоо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ногоон гарц” түр журмын хэрэгжилтийг эрчимжүүлэхээр санал солилцлоо
“Ногоон гарц” түр журмын хэрэгжилтийг эрчимжүүлэхээр санал солилцлоо. Зураг: МҮОНРТ

Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж байгаа энэ үед улс орнууд нийгэм, эдийн засгаа тогтвортой авч үлдэх, цаашид авах арга хэмжээний хөтөлбөр, стратегийг боловсруулаад эхэлсэн. Монгол Улс ч энэ чиглэлд анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд БНХАУ-тай хилийн “Ногоон гарц”-ыг хэрэгжүүлж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан, БНХАУ-ын талын хяналт тогтоосон бүсэд жолоочийн хоноглох байр, тусгаарлах бэлтгэл ажил хангагдсан эсэхийг албан шугамаар тодруулах, олон улсын “С” зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, иргэдийн нэрсийг БНХАУ-ын хилийн боомт байрладаг аймгийн дарга нарт хүргүүлэхийг үүрэг болсон.

Коронавирусээс шалтгаан улс орнуудын нийгэм, эдийн засаг хүндрэх төлөв ажиглагдаж байгааг дэлхийн эдийн засгийн судлаачид үзэж байгаа. Иймд Монгол Улс ч нийгэм, эдийн засгаа тогтвортой хадгалах нь чухал. Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар БНХАУ-ын талд нүүрс тээврийн 2000 автомашин гаргах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруй нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллахаа мэдэгдсэн. Мөн коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд БНХАУ-аас 100 мянган ширхэг “M95” амны хаалт нийлүүлэх болсноо уулзалтын үеэр хэлсэн. Түүнчлэн БНХАУ вакцин гаргахаар шуурхай ажиллаж байгаа юм. ДЭМБ-аас БНХАУ-ын гаргасан вакциныг баталгаажуулбал эхний ээлжид Монгол Улсад нийлүүлэхээ илэрхийлсэн.

Эх сурвалж: Шадар сайдын хэвлэлийн алба

Хуваалцах