Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ногоон картны товыг зарлав

Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтсээс DV-2016 Олон үндэстний виз буюу Ногоон картны сугалааны бүртгэлийн товыг өнөөдөр зарлажээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ногоон картны товыг зарлав
Ногоон картны товыг зарлав. Зураг: МҮОНРТ

Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтсээс DV-2016 Олон үндэстний виз буюу Ногоон картны сугалааны бүртгэлийн товыг өнөөдөр зарлажээ. DV-2016 хөтөлбөрт цаасан бүртгэлийг хүлээн авахгүйгээр электрон хэлбэрээр явуулах аж. Сугалаанд бүртгүүлэхийн тулд АНУ-ын Төрийн департаментын www. dvlottery.state цахим хуудсаар дамжин бүртгүүлэх ёстой бөгөөд бүртгэл өнөөдөр 12:00 цагаас эхлэн ирэх сарын 3-ны 12:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Ингэхдээ иргэд заавал өөрийн биеэр байх албагүй бөгөөд хэн нэгнээр төлөөлүүлж бүртгүүлэх боломжтой юм байна. Оролцогчид шалгарсан эсэхээ мэдэхийн тулд ирэх 2015 оны тавдугаар сарын 5-наас дээрх цахим хуудаст бүртгэлийн дугаараа оруулан харж болох юм. Цахим хаягаар шалгарсан эсэхийг мэдээлэхгүй бөгөөд ийм мэйл хаяг ирвэл хууль бус гэдгийг албаны хүмүүс онцлож байлаа.

Хуваалцах