Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 8 суманд мод, сөөг тарьж ургуулжээ

Дундговь аймаг 2012-2015 онд жил бүр 20 га талбайд ойжуулалт, 5 га талбайд мод үржүүлгийн ажил гүйцэтгэж, аймгийн төвд Гуяаны, Хүүхдийн паркийн, Хар-Овооны болон аймгийн төвийн цэцэрлэгт хүрээлэнг жил бүр өргөжүүлж, ихэнх сумд төвдөө цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 8 суманд мод, сөөг тарьж ургуулжээ
"Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 8 суманд мод, сөөг тарьж ургуулжээ. Зураг: МҮОНРТ

Дундговь аймаг 2012-2015 онд жил бүр 20 га талбайд ойжуулалт, 5 га талбайд мод үржүүлгийн ажил гүйцэтгэж, аймгийн төвд Гуяаны, Хүүхдийн паркийн, Хар-Овооны болон аймгийн төвийн цэцэрлэгт хүрээлэнг жил бүр өргөжүүлж, ихэнх сумд төвдөө цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо. Аймаг, сумын төвийн цэцэрлэгт хүрээлэнд жил бүр 40 гаруй мянган мод суулгаж, хашаа барих, худаг гаргах ажлыг ОНХС-ийн хөрөнгөөр шийдэж байна.

2011-2015 онд “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн хүрээнд аймгийн найман сумын нутаг дэвсгэрт 30 га талбайд 20053 ширхэг мод, сөөг тарьж ургалт 80,8 хувьтай, “Ойн зурвас” байгуулах ажлын хүрээнд 10 сумын нутаг дэвсгэрт 90 га талбайд 52600 ширхэг мод, сөөг тарьж 83,1 хувьтай ургасан. 2015 онд “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-өөр 750 ААНБ-ын 18642 иргэн 102938 ширхэг мод, сөөг тарьж, элсний нүүдлийг сааруулах, моджуулах ажилд иргэд идэвхи санаачилгатай оролцож байна.

Хуваалцах