Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Ногоон паспорт-Ногоон төгөл" модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт боллоо

"Ногоон паспорт-Ногоон төгөл" модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт Завхан аймагт боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Ногоон паспорт-Ногоон төгөл" модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт боллоо
"Ногоон паспорт-Ногоон төгөл" модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт боллоо. Зураг: МҮОНРТ

"Ногоон паспорт-Ногоон төгөл" модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт Завхан аймагт боллоо. Нээлтэд УИХ-ын гишүүн З.Нарантуяа, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа болон орон нутгийн удирдлагууд, эко клубын сурагчид оролцож, 11 төрлийн 500 ширхэг суулгацыг 3.5 га газарт суулгалаа.

Төгөл байгуулах ажлыг БОАЖЯ-наас долоодугаар сард эхлүүлсэн бөгөөд 21 аймаг, 9 дүүрэгт тус бүр 3.5 га газарт усалгааны систем, сүүдрэвч бүхий төгөл байгуулах юм.

Энэхүү төглийг эко клубын сурагчид хамтран байгуулж, хамгаалалтын ажлыг аймгийн БОАЖГ-ууд хариуцаж ажиллах аж.

Хуваалцах