Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

"Ногоон титэм" ХХК хандивын аянд нэгдлээ

Улсын Онцгой комисст "Ногоон титэм" ХХК-иас нэг тонн ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис хандивлалаа. Тус компани нь Япон улсын технологийн дагуу "Гипон" нэртэй хүний биед хор нөлөөгүй, харшил өгөхгүй халдваргүйжүүлэх уусмал

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Ногоон титэм" ХХК хандивын аянд нэгдлээ
"Ногоон титэм" ХХК хандивын аянд нэгдлээ. Зураг: МҮОНРТ

Улсын Онцгой комисст "Ногоон титэм" ХХК-иас нэг тонн ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис хандивлалаа. Тус компани нь Япон улсын технологийн дагуу "Гипон" нэртэй хүний биед хор нөлөөгүй, харшил өгөхгүй халдваргүйжүүлэх уусмал үйлдвэрлэн гаргаж байна. Энэхүү бүтээгдэхүүн нь бактер, вирус устгах чадвар өндөртэй тул орчны агаар, гар, гадаргууг халдваргүйжүүлэх зорилгоор ашиглах бүрэн боломжтой хэмээн компанийн удирдлагууд онцолсон юм.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хүн бүр цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа энэ цаг үед нэн шаардлагатай бүтээгдэхүүнийг Япон технологиор эх орондоо үйлдвэрлэж, Улсын Онцгой комисст дээжийг нь хандивласанд чин сэтгэлийн талархал илэрхийллээ гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Хуваалцах