Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ногоон үйлсийн эзэд сургалтанд хамрагдлаа

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Ногоон байгууламжийг бий болгох мэргэжлийн байгууллага, иргэдийн нөхөрлөл, бүлгүүдийг дэмжих сан хамтран “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа” сэдэвт сургалт зохион байгууллав.

НС
Нийслэлийн Сүхбаатар дүүрэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ногоон үйлсийн эзэд сургалтанд хамрагдлаа
Ногоон үйлсийн эзэд сургалтанд хамрагдлаа. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Ногоон байгууламжийг бий болгох мэргэжлийн байгууллага, иргэдийн нөхөрлөл, бүлгүүдийг дэмжих сан хамтран “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа” сэдэвт сургалт зохион байгууллав. Сургалтанд ногоон байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй хувь хүн, иргэдийн нөхөрлөл, мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

Сургалтаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай ойлголт, үзэл баримтлал төрөөс баримтлах бодлого, өнөөгийн байдал, цаашдын зорилт, ажлын байрны эрсдэлийн үнэлгээний үндэс арга зүйн талаар сургагч багш Р.Ганхуяг, Эко хөдөлмөр, ажлын байр хөтөлбөр хэрэгжүүлэх талаар сангийн тэргүүн М.Чулуунбаатар нар мэдээлэл өглөө.

Сургалтанд оролцогчид ногоон байгууламж байгуулах объектыг хэрхэн сонгох, мод сөөгийг арчлах, ургуулах талаар харилцан ярилцаж, сайн туршлагаа хуваалцсан юм.

Мөн энэ үеэр дүүргийн ИТХ-ын тохижилт, газрын харилцаа, байгаль экологийн хорооны дарга Э.Ганбат, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга Б.Баттөмөр нар оролцогчдод сургалтанд хамрагдсан тухай батламж, гэрчилгээг нь гардууллаа.

Хуваалцах