Нойер 100 тоглолт гоол алдаагүй
Дэлхийн шилдэг хаалгачдын нэг Мануел Нойер “Бундес лиг”-ийн тэмцээний хүрээнд 100 тоглолтод хаалгандаа гоол алдаагүй амжилтад хүрчээ.
Мэдээллийн алба

Германы "Бундес лиг"-ийн тэмцээний энэ улирлын 20-р тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэ тойрогт "Байерн" өрсөлдөгчөө 2:0-ийн харьцаатай хожиж, улирлын 15 дахь ялалтаа авсан. Лигийн 26 удаагийн аварга "Байерн" энэ өдөр "клин-шит" хийснээр тэднээс нэгэн тоглогч энэ өдөр содон амжилтад хүрсэн нь Нойер байлаа. Энэ цаг үеийн дэлхийн шилдэг хаалгачдын нэг Мануел Нойер “Бундес лиг”-ийн тэмцээний хүрээнд 100 тоглолтод хаалгандаа гоол алдаагүй амжилтад хүрчээ. Тэрээр 2006 онд анх "Шальке" клубын хамтаар "Бундес лиг"-ийн гараагаа эхлүүлж байсан бөгөөд 2011 оноос "Байерн"-ы төлө хүчин зүтгэх болсон юм. Одоогоор "Байерн"-ы хамтаар "Бундес лиг"-т нийт 181 тоглолтод оролцоод байна. Мөн сүүлийн 4 жил дараалан Германы лигийн шилдэг хаалгачаар тодроод байгаа юм.


















