Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нойрны өр

Өнөөдөр “Дэлхийн нойрны өдөр” тохиож байна. Эл өдрийг Олон улсын анагаах ухааны нийгэмлэг 2008 оноос эхлэн тэмдэглэж ирсэн аж. Гол зорилго нь хүн төрөлхтний нойрсох хугацаа жил ирэх бүр багассаар байгаад олон нийтийн анхаарлыг хандуулах явдал юм.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нойрны өр
Нойрны өр. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр “Дэлхийн нойрны өдөр” тохиож байна. Эл өдрийг Олон улсын анагаах ухааны нийгэмлэг 2008 оноос эхлэн тэмдэглэж ирсэн аж. Гол зорилго нь хүн төрөлхтний нойрсох хугацаа жил ирэх бүр багассаар байгаад олон нийтийн анхаарлыг хандуулах явдал юм.

Нийгмийн байдал, шашин шүтлэг, боловсрол, соёлын түвшнээс үл хамааран хүн амьдралынхаа гуравны нэг орчмыг унтаж өнгөрүүлдэг гэж үздэг. Насанд хүрсэн хүний унтах зохистой хугацаа нь хоногт 7-8 цаг байдаг. Гэвч сүүлийн 20 жилд хүний унтах цаг хугацаа 30 минут багассан нь нойргүйдлийн шалтгаан болж байгаа аж. Эмэгтэйчүүдийн тархи эрчүүдийнхийг бодвол, оюуны хувьд өдрийн туршид илүү эрчимтэй ажилладаг учир тэд шөнөдөө илүү удаан унтах шаардлагатай байдаг байна.

Энэхүү өдөр тохиож буйтай холбогдуулан Монголын радиогийн уран бүтээлчдээс 2016 онд бүтээж байсан "Нойрны өр" нэвтрүүлгийг уншигч, сонсогч та бүхэнд хүргэж байна.

Хуваалцах