Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нойтон цас орж, шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтэрнэ

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Газар тариалангийн бүс нутгаар 16, 17-нд бороо, уулаараа нойтон цас орж, шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтэрнэ.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Нойтон цас орж, шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтэрнэ
Нойтон цас орж, шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтэрнэ. Зураг: МҮОНРТ

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Газар тариалангийн бүс нутгаар 16, 17-нд бороо, уулаараа нойтон цас орж, шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтэрнэ.


2016 оны 9-р сарын 13-ны 16-22 цаг хүртэл Улаанбаатар: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 17 цагт 20 хэм, 20 цагт 15 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 19 хэм дулаан, харьцангуй чийгшил 38 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2016 оны есдүгээр сарын 13-ны 21 цагаас есдүгээр сарын 14-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Баян-Өлгий аймгийн нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 20-25 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хэнтийн уулсаар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, зүүн хэсгээр зүүн хойноос секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 0-5 хэм, бусад нутгаар 5-10 хэм, өдөртөө бүх нутгаар 19-24 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө хойноос секундэд 6-11 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 2-7 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө бүх нутгаар 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.


2016 оны есдүгээр сарын 15-наас есдүгээр сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун, говь, зүүн аймгуудын хойд хэсгээр, 17,18-нд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 15-нд ихэнх нутгаар, 16-17-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 16-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

Хуваалцах