Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Нохой бөөсөнд "Бөгжний эзэн" киноны гол дүрийн нэрийг өгчээ

Шинэ Зеландын эрдэмтэд нэгэн төрлийн нохой бөөсөнд "Бөгжний эзэн" киноны гол дүрийн нэрийг өгчээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нохой бөөсөнд "Бөгжний эзэн" киноны гол дүрийн нэрийг өгчээ
Нохой бөөсөнд "Бөгжний эзэн" киноны гол дүрийн нэрийг өгчээ. Зураг: МҮОНРТ

Шинэ Зеландын эрдэмтэд нэгэн төрлийн нохой бөөсөнд "Бөгжний эзэн" киноны гол дүрийн нэрийг өгчээ. Зохиолын баатрын нэрээр нэрлэгдсэн энэ шавж нь гол дүрийн баатартай адил бусдаасаа жижиг бөгөөд Шинэ Зеландын өмнөд арал дээр амьдардаг юм байна.

Энэ арал дээр "Бөгжний эзэн", "Хоббит" кинонуудыг хийж, зураг авч байсан тул шавьжийг Фродо Бэггинс гэж нэрлэсэн байна. Шинэ Зеландын эрдэмтэн Францеско Мартони, Карен Арстронг нар докторын ажилдаа зориулж нохой бөөсний судалгаа хийж байсан юм байна.

Энэ бол "Бөгжний эзэн", "Хоббит" кинонуудыг гарснаас хойш гол баатруудынх нь нэрээр шавж нэрлэсэн анхны тохиолдол биш юм байна. 2013 онд эрдэмтэд цох хорхойны шинэ төрлүүдийг илрүүлээд "Бөгжний эзэн" киноны дүрүүд болох Билбо, Фродо, Мэрри, Пиппин, Сэм гэж нэрлэж байжээ.

Хуваалцах