Нохой журамлах байр барьжээ
Хөвсгөл аймгийн төвд эзэнтэй нохойг андуурч устгах, хүн урж гэмтээхээс сэргийлэх, иргэдийг нохойгоо хашаанаасаа гаргадаггүй болгох зорилгоор нохой журамлан, саатуулах байр барьжээ.
Мэдээллийн алба

Хөвсгөл аймгийн төвд эзэнтэй нохойг андуурч устгах, хүн урж гэмтээхээс сэргийлэх, иргэдийг нохойгоо хашаанаасаа гаргадаггүй болгох зорилгоор нохой журамлан, саатуулах байр барьжээ. Эл байранд гадуур тэнэж яваа нохойг түр байлгах гэнэ. Харин тав хоногийн хугацаанд нохойг эзэн нь ирж аваагүй тохиолдолд устгах журамтай аж. Хэрэв эзэн нь ирвэл хоног тутамд 3000 төгрөгийн торгууль төлж нохойгоо авах юм байна.


















