Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Нохой, муур тэжээх, арчлах, устгахад мөрдөх журмыг шинэчилнэ

Сүүлийн үед золбин болон гэрийн тэжээвэр ноход иргэдэд халдсан тохиолдол ихсэх хандлагатай байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нохой, муур тэжээх, арчлах, устгахад мөрдөх журмыг шинэчилнэ
Нохой, муур тэжээх, арчлах, устгахад мөрдөх журмыг шинэчилнэ. Зураг: МҮОНРТ

Сүүлийн үед золбин болон гэрийн тэжээвэр ноход иргэдэд халдсан тохиолдол ихсэх хандлагатай байна. Нийслэлд 2016 оны эхний дөрөвдүгээр сарын байдлаар 59 гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Нохой, муур тэжээж буй иргэдийн үүрэг, хариуцлагыг сайжруулах, золбин нохой, муурыг устгах ажлыг эрчимжүүлэх, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 222 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой муур тэжээх, арчлах, золбин нохой, муур устгахад мөрдөх журам”-ыг шинэчлэх ажлын хэсгийн хуралдаан боллоо.

Ажлын хэсгийн хуралдаанаар журмын төсөлд иргэдээс санал авч тусгахаар болсон байна.

Хуваалцах