Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Нохойн зодоон зохион байгуулагчдыг баривчиллаа

АНУ-ын зүүн өмнөд нутгаас нохойн зодооныг нууцаар зохион байгуулсан, 360 гаруй нохойг хууль бусаар хадгалж байсан хэмээн 12 хүнийг цагдаагийнхан баривчилсан байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Нохойн зодоон зохион байгуулагчдыг баривчиллаа
Нохойн зодоон зохион байгуулагчдыг баривчиллаа. Зураг: МҮОНРТ

АНУ-ын зүүн өмнөд нутгаас нохойн зодооныг нууцаар зохион байгуулсан, 360 гаруй нохойг хууль бусаар хадгалж байсан хэмээн 12 хүнийг цагдаагийнхан баривчилсан байна. Амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн энэ арга хэмжээг ийм хэргийн төлөө авч хэрэгжүүлсэн хамгийн том ажил гэж мэдэгдсэн байна. Албама, Жоржия мужид болсон энэ арга хэмжээний үеэр бас зодолдуулах гэж нохдыг зуны халуунд хоол хүнс өгөлгүй хорьж байсныг илрүүлжээ. Саатуулагдсан хүмүүсийн олонхийг мөрийтэй тоглоом тоглуулдаг хэрэгт буруутгаж байна. Энэ хэргийг холбооны болон бүс нутгийн хууль сахиулах байгууллага гурван жилийн турш хамтарч мөрдөн шалгасны эцэст ийм ажиллагаа явуулсан гэж мэдээлж байгаа юм. Цагдаагийнхан баривчилгааныхаа үеэр 500 мянган доллар , хар тамхи, мансууруулах бодис хураажээ.

Хуваалцах