Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ном хандивлах аянд нэгдлээ

Энэ удаад эко танхим, номын санг шинээр байгуулж байна. Эко танхим байгуулсанаар нийслэл хотын иргэд, хүүхэд багачууд, оюутан залуучууд байгаль орчин, экологи, цаг уур, ус, ногоон байгууламжтай холбоотой төрөл бүрийн, ном сурах бичиг, судалгааны материалыг уншиж, ашиглах, сургалт семинар зохион байг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ном хандивлах аянд нэгдлээ
Ном хандивлах аянд нэгдлээ. Зураг: МҮОНРТ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ нь хүүхэд багачууд оюутан залуусын экологийн мэдлэгийг дээшлүүлэх, байгаль орчин, эх дэлхийгээ хайрлан хамгаалах мэдлэг олгох, ногоон байгууламжийг зөв технологийн дагуу арчлан хамгаалах зорилгоор “Бүх нийтээр мод тарих өдөр”, “Мод арчлах өдөр”, “Улаанбаатар-Ногоон ирээдүй аян”, “Бидний мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн” гар зургийн уралдаан, Байгаль орчны талаар нээлттэй хэлэлцүүлэг, Эссэ бичлэгийн уралдаан, Шарилжгүй Улаанбаатар зэрэг олон ажлуудыг зохион байгуулж байна.

Энэ удаад эко танхим, номын санг шинээр байгуулж байна. Эко танхим байгуулсанаар нийслэл хотын иргэд, хүүхэд багачууд, оюутан залуучууд байгаль орчин, экологи, цаг уур, ус, ногоон байгууламжтай холбоотой төрөл бүрийн, ном сурах бичиг, судалгааны материалыг уншиж, ашиглах, сургалт семинар зохион байгуулах боломж бүрдэх юм.

Ирэх сарын 05 хүртэл үргэлжлэх энэ аянд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн хамт олон нэгдэж ном хандивласан байна.

Хуваалцах