Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Номгон суманд 30.000 долларын хөрөнгө оруулалт хийнэ

2015 онд Өмнөговь аймаг "Оюу толгой" компанитай хамтран ажиллах гэрээг хийж "Говийн оюу" хөгжлийг дэмжих санг байгуулсан байдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Номгон суманд 30.000 долларын хөрөнгө оруулалт хийнэ
Номгон суманд 30.000 долларын хөрөнгө оруулалт хийнэ. Зураг: МҮОНРТ

2015 онд Өмнөговь аймаг "Оюу толгой" компанитай хамтран ажиллах гэрээг хийж "Говийн оюу" хөгжлийг дэмжих санг байгуулсан байдаг. 2018 оноос уул уурхайгүй болон түншлэгч сумдад тодорхой квот тогтоож санхүүжилт хийж эхэлжээ. Номгон суманд өнгөрсөн жил 30.000 долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.

Тэд уг санхүүжилтээр сумынхаа Дэрсэнэ-Ус багийн нутаг дахь Эрдэнэ булагийн тариалангийн талбайг хашаажуулж, Эрүүл мэндийн төвийн төрөх тасаг, гал тогоог тоног төхөөрөмжөөр хангасан байна.

Мөн сумандаа цэцэрлэгт хүрээлэнг байгуулж уг сумын уугуул БНМАУ-ын баатар Х.Гомбосүрэнгийн хөшөөг хийж байна. 2018 оны ажлаа тайлагнаж 2019 онд дахин 30.000 долларын хөрөнгө оруулалт хийхээр хоёр тал хамтран ажиллах гэрээг байгуулжээ.

Хуваалцах