"Номин" телевизийн хамт олон цусаа бэлэглэв
Орхон аймгийн "Номин" телевизийн хамт олон арван жилийнхээ ойн хүрээнд аймгийн бүсийн оношлогооны төвд цусаа хандивлалаа. Нэг хүн цусаа өгөхөд 2-3 хүний амь авардаг байна.
Мэдээллийн алба

Орхон аймгийн "Номин" телевизийн хамт олон арван жилийнхээ ойн хүрээнд аймгийн бүсийн оношлогооны төвд цусаа хандивлалаа. Нэг хүн цусаа өгөхөд 2-3 хүний амь авардаг байна. "Иргэд цусаа өгснөөр ядарч сульдах тэр дундаа эрэгтэйчүүд цусаа өгсний дараа эргэж төлжих нь удаан байдаг гэж ярьдаг. Энэ бол ташаа ойлголт" гэж Орхон аймгийн бүсийн оношлогооны төвийн цусны салбар банкны эрхлэгч н.Бадрал тайлбарлаж байлаа.
Цаашид телевийн хамт олон нэг айлд бүрэн тавилгатай гэр бэлэглэх, мөн аймгийнхаа төрөх тасгийг тохижуулах талаар төлөвлөжээ. "Номин" телевизийн захирал Х.Хишигбаатар ярьж байна.


















