Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Номоор нээе: Залуу хүний заавал унших 100 номын жагсаалтыг нэрлэнэ

Монголын Залуучуудын Холбооноос залуу хүний заавал унших 100 номын жагсаалтыг гаргах гэж байгаа бөгөөд номонд дурлаж, номыг шимтэн уншдаг, номыг хайрладаг залуус болон, номын зохиогч, багш, эрдэмтдээс болон facebook, twitter-ээр жагсаалтанд

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Номоор нээе: Залуу хүний заавал унших 100 номын жагсаалтыг нэрлэнэ
Номоор нээе: Залуу хүний заавал унших 100 номын жагсаалтыг нэрлэнэ. Зураг: МҮОНРТ

Монголын Залуучуудын Холбооноос залуу хүний заавал унших 100 номын жагсаалтыг гаргах гэж байгаа бөгөөд номонд дурлаж, номыг шимтэн уншдаг, номыг хайрладаг залуус болон, номын зохиогч, багш, эрдэмтдээс болон facebook, twitter-ээр жагсаалтанд орох номын саналыг авах юм байна. Ном бол ертөнцийг харах цонх. Хэдийгээр орчин үед ухаалаг гар утас, компьютер, интернэт, сошиал ертөнц, телевиз, сонин хэвлэлээс өөрт хэрэгтэй мэдээллийг авч байгаа ч мэдлэг гэдэг хамгийн чухал зүйлийг ном гэдэг цагаан цаасан дээр тод хараар бичигдсэн аугаа бүтээл бий болгодог.

Тэгвэл удахгүй залуус бидний ширээн дээр өдөр бүр байрлаж залуу насандаа заавал унших, мэдлэг, мэдээлэл, хүмүүжил олгох 100 номын жагсаалт гарах нь. Бидний толгой хогийн сав биш гарсан ном бүрийг уншаад байж тэр бүр чадахгүй, бас унших цаг зав ч тэр бүр олдохгүй залуу хүний амьдралд ном уншихаас өөр олон зүйлийн эхлэлийг тавих үе ирдэг тиймээс бид залуу насанд болон ирээдүйд бидний амьдрал ахуйд хэрэг болох тэр л мэдлэгийг өгөх номыг унших ёстой байх.

МЗХ-оос шинжлэх ухаан, танин мэдэхүй, хувь хүний хөгжил, философи, сэтгэлгээ, түүх, уран зохиол, яруу найраг гэсэн секторуудыг гаргаж байгаа бөгөөд энэхүү аян нь “Номоор нээе” төслийн дагуу хийгдэж байгаа ажил юм байна. Залуу хүн бүрийн заавал унших ёстой 100 номоос Хорих ангид ял эдлэж байгаа хүмүүст уншуулах 24 номын жагсаалтыг гаргах юм байна.

Хуваалцах