Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Номтой нөхөрлөж, мэдлэгээ түгээцгээе” аян зарлалаа

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас албан хаагчдынхаа дунд “Номтой нөхөрлөж, мэдлэгээ түгээцгээе” аяныг зарлалаа. Энэхүү аян нь жилийн турш үргэлжлэх юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Номтой нөхөрлөж, мэдлэгээ түгээцгээе” аян зарлалаа
"Номтой нөхөрлөж, мэдлэгээ түгээцгээе” аян зарлалаа. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас албан хаагчдынхаа дунд “Номтой нөхөрлөж, мэдлэгээ түгээцгээе” аяныг зарлалаа. Энэхүү аян нь жилийн турш үргэлжлэх юм.

Энэ хугацаанд хамгийн олон ном уншсан номын сайн нөхрийг тодруулах бөгөөд албан хаагчид жилийн турш хэн хамгийн олон ном уншсан, байгууллагынхаа номын санд хэчнээн ном хандивласан, уншсан номынхоо талаар мэдлэг, мэдээлэл болох зүйлийг хэрхэн яаж сонирхолтой хэлбэрээр бусадтайгаа хуваалцсан зэргээ үнэлүүлж, оноо цуглуулах юм.

Түүнчлэн анги, салаа, салбараараа жүжигчилсэн тоглолт ч тавьж болох юм. Жилийн эцсээр энэ бүхнийг дүгнэн, шалгарсан албан хаагчийг Онцгой байдлын газрын даргын нэрэмжит шагналаар шагнана гэж Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах