Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Номын сан ашиглах боломжийг оюутан суралцагчдад олгож эхэллээ

Төрийн өмчийн 6 их сургуулийн хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд номын санг нээлттэй ашиглах боломжийг оюутан суралцагчдад олгож эхэллээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Номын сан ашиглах боломжийг оюутан суралцагчдад олгож эхэллээ
Номын сан ашиглах боломжийг оюутан суралцагчдад олгож эхэллээ. Зураг: МҮОНРТ

Төрийн өмчийн 6 их сургуулийн хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд номын санг нээлттэй ашиглах боломжийг оюутан суралцагчдад олгож эхэллээ.

МУИС, МУБИС, АШУҮИС, ШУТИС, ХААИС, СУИС-ийн номын сангууд нь хамтын ажиллагааны гэрээтэй их сургуулийн суралцагчдад 2 өдөр номын сандаа дараах үйлчилгээг авах эрхийг олгож байна.

  • Уншлагын танхимаар үйлчлэх

  • Сан хөмрөгт хадгалагдаж буй ном, хэвлэлийн бүтээгдэхүүнээр үйлчилгээ үзүүлэх

  • Лавлагаа, мэдээллийн үйлчилгээ үзүүлэх /Ахисан түвшний лавлагааг тухайн сургуулийн төлбөрт үйлчилгээний журмын дагуу/

  • Хэвлэх, хувилах, сканердах үйлчилгээ үзүүлэх /Тухайн сургуулийн төлбөрт үйлчилгээний журмын дагуу/

  • Гадаад дотоодын мэдээллийн сангуудад хандах, цахим ном унших боломжоор хангах эрхийг олгож байгаа юм.

Хуваалцах