Номын санчдын төлөөллийг хүлээн авч санал солилцлоо
Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын сургуулийн номын санчдын төлөөлөл Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очиртой уулзаж,
Мэдээллийн алба

Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын сургуулийн номын санчдын төлөөлөл Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очиртой уулзаж, сургуулийн номын сангийн үйл ажиллагаа, бодлого, хэрэгжилтийн талаар санал солилцлоо.
-Сургуулийн номын сангийн концепцыг шинэчилж, орчин үеийн хүүхэд залуусын хэрэгцээнд нийцүүлж орчин нөхцөлийг сайжруулах
-Номын сангийн систем, платформуудыг нэвтрүүлж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах
-Сургуулийн номын санчдын мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаа тасралтгүй хөгжлийг хангах, сургалт үйл ажиллагааны зардлыг төлөвлөх
-Сургуулийн номын санчдын цалин урамшуулал, нийгмийн баталгааны асуудал зэрэг өнөөгийн нөхцөл байдлын талаар номын санчид саналаа хэллээ гэж Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.


















