Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Номын санчид сургалтад хамрагдлаа

Монгол Улсын Хөдөлмөрийн яам Монголын Үндэсний номын сантай хамтарч мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын номын санчдад зориулсан “Номын сангийн үйл ажиллагааны шинэчлэл-2” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Номын санчид сургалтад хамрагдлаа
Номын санчид сургалтад хамрагдлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Хөдөлмөрийн яам Монголын Үндэсний номын сантай хамтарч мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын номын санчдад зориулсан “Номын сангийн үйл ажиллагааны шинэчлэл-2” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад Дархан МСҮТ, Дархан-Өргөө политехник коллеж, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Увс, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Өмнөговь, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь, Сэлэнгэ, Дорнод, Төв, Орхон, Сүхбаатар зэрэг бусад аймаг хотод сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн 40 орчим сургуулийн номын санчид хамрагдсан байна.

Мөн Хотын төв номын сан болон Монголын үндэсний номын сангийн үйл ажиллагаатай танилцаж зарим хичээлийн агуулгаар дадлага ажил хийх, номын сангийн үйл ажиллагаатай холбоотой гарсан шинэ стандартуудтай танилцсанаар өмнөх сургалтуудаас онцлог боллоо гэж зохион байгуулагчид дүгнэж байна.

Хуваалцах