Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Номын сангийн хуулийг Үндэсний номын санд гардуулж өглөө

Оны өмнө Монгол Улс түүхэндээ анх удаа "Номын сангийн хууль"-тай болсон билээ. 2014 оны арванхоёрдугаар сарын 19-нд УИХ-аар батлагдсан "Номын сангийн тухай хууль"-ийн дээжийг Үндэсний номын сангийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Номын сангийн хуулийг Үндэсний номын санд гардуулж өглөө
Номын сангийн хуулийг Үндэсний номын санд гардуулж өглөө. Зураг: МҮОНРТ

Оны өмнө Монгол Улс түүхэндээ анх удаа "Номын сангийн хууль"-тай болсон билээ. 2014 оны арванхоёрдугаар сарын 19-нд УИХ-аар батлагдсан "Номын сангийн тухай хууль"-ийн дээжийг Үндэсний номын сангийн "Үнэт ховор номын музейд" хадгалуулахаар өчигдөр гардуулан өглөө.

Энэхүү ёслолын ажиллагаанд хууль санаачлагч УИХ-ын гишүүд, хуулийг боловсруулагч номын сангийн мэргэжилтнүүд зохиолчид салбар яамны төлөөллүүд оролцлоо. Энэ үеэр БСШУ-ны дэд сайд Я.Төмөрбаатар хуулийг боловсруулахад оюун ухаан эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө зорилусан УИХ-ын эрхэм гишүүд, энэ хуулин дээр ажилласан салбарын нийт мэргэжилтэн хамт олонд талархал дэвшүүлээд "Тус хууль батлагдсанаар салбарын үйл ажиллагааны эрх зүйн орчныг зохицуулж, номын сангийн үйл ажиллагааг олон улсын стандартад нийцүүлэх, хүн амд мэдээллийг тэгш хүртээмжэй чанартай хүргэх зэрэг номын сангийн салбарт тулгамдаж буй олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэх боломжтой боллоо. Монгол үндэснийхээ эх хэлийг, эдүгээ цагийн бичиг үсэг, түүх соёлын өвийг урт хугацаанд хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлж, үндэсний баримтат өвийн цогц сан хөмрөгт заавал авах эрхийн хувийг хуульчилсан нь үеийн үед түүхийн өмнө монголчууд бидний хүлээсэн үүргийг ухамсарлуулсан түүхэн үйл явдал боллоо" хэмээн онцлосон юм.

Дашрамд дурдахад, манай улсад Үндэсний номын сан, Хүүхдийн номын ордон, орон нутгийн, их, дээд сургуулийн, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн, ерөнхий боловсролын сургуулийн, албан байгууллагын дэргэдэх, эрдэм шинжилгээний зэрэг нийт 1509 номын сан өдгөө үйл ажиллагаа явуулж байна. Долоон бүлэг, 27 зүйлтэй эл хуулиар номын сангийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, номын сангийн төрөл, зохион байгуулалт, чиг үүргийг тодорхойлж, уншигчийн эрх хангахтай холбогдсон асуудлыг зохицуулах юм. Мөн номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, мэдээлэл хүлээн авах боломжийг бүрдүүлэх, хүн амд мэдээллийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж, иргэдийн оюуны хэрэгцээг хангахад дорвитой ахиц гарах ба номын сангийн салбарт тулгамдаж буй асуудлыг цогцоор нь шийдвэрлэх юм байна.

Хуваалцах