Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ноолуур нэг кг нь 56-61 мянган төгрөг байна

Малчдын түүхий эдээ нийлүүлдэг “Эмээлт” зах дээр ноолуурын дундаж үнэ өчигдрийн байдлаар 61 мянган төгрөг байсан ажээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ноолуур нэг кг нь 56-61 мянган төгрөг байна
Ноолуур нэг кг нь 56-61 мянган төгрөг байна. Зураг: МҮОНРТ

ХАА-н бирж өчигдөр 5.1 тэрбум төгрөгийн ноолуур арилжсан байна. Бирж дээрх боловсруулаагүй цайвар ноолуурын ханш кг нь 56 мянган төгрөг байсан бол бараан ноолуурын үнэ кг нь 54.7 мянган төгрөг хүрчээ. Ноолуурын үнийг өмнөх жилүүдтэй харьцуулж бодоход хоёр дахин буурсан байгаа юм.

Өнгөрөгч сард ноолуурын үнэ кг нь 63 мянган төгрөг байсан бол энэ сард ийнхүү буурсан нь хэлбэлзэл ихтэй байгааг илэрхийлж байгаа хэрэг гэж албаныхан ярьж байна.

Малчдын түүхий эдээ нийлүүлдэг “Эмээлт” зах дээр ноолуурын дундаж үнэ өчигдрийн байдлаар 61 мянган төгрөг байсан ажээ. Тус захад одоогоор зүүн аймгуудын ноолуурын нийлүүлэлт хийгдээд эхэлсэн байна. Хамгийн түрүүнд “Эмээлт” захад Хэнтий, Дорнод аймгийн ноолуур ирсэн гэнэ.

Харин орон нутгийн ноолуурын ханшийг сонирхвол, Дорнод аймагт кг ноолуур 58-62 мянган төгрөг байгаа бөгөөд энэ нь өмнөх жилээс буурсан үзүүлэлт учраас малчид нэлээд сэтгэл дундуур байгаа талаар аймгийн “Хөвчийн тал” брокерын компанийн захирал Э.Доржрагчаа ярьж байна.

Ноолуурын ченжүүдийн ярьж буйгаар ноолуурын ханш цаашид буурах хандлагатай байгаа гэнэ.

Хуваалцах