Ноолууран хувцас дэлхийн нийт хувцас хэрэглэлийн нэг хувьд ч хүрдэггүй
Сүүлийн ганц жилд ноолуурын салбар үйлдвэрлэлээ 30 хувь өсгөж, ажлын байрыг 1500-д хүргэжээ.
Мэдээллийн алба

Ноолууран хувцас дэлхийн нийт хувцас хэрэглэлийн нэг хувьд ч хүрдэггүй байна. Сүүлийн ганц жилд ноолуурын салбар үйлдвэрлэлээ 30 хувь өсгөж, ажлын байрыг 1500-д хүргэжээ. Хэрэв төлөвлөж, тооцож байгаагаар ноолуурын үйлдвэрлэлийг хөгжүүлж чадвал эдгээр үзүүлэлт гурван жилийн дотор 3-4 дахин өсөх боломжтой юм байна.
“Сор кашмер”-ийн гүйцэтгэх захирал н.Бархасбадь ингэж ярилаа.
АНУ-ын Конгресс ирэх сард Монголын оёмол сүлжмэл эдлэлийг татваргүй нэвтрүүлэх хуулийг дэмжвэл ноолууран үйлдвэрлэлийн зах зээлд том үүд нээгдэх юм.


















