Ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулна
Хөдөө аж ахуйн бирж, ХХААХҮЯ, Сүхбаатар аймаг болон Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын Тамгын газартай хамтран “Ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа”-г 2019 оны гуравдугаар сарын 22, 23-нд
Мэдээллийн алба

Хөдөө аж ахуйн бирж, ХХААХҮЯ, Сүхбаатар аймаг болон Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын Тамгын газартай хамтран “Ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа”-г 2019 оны гуравдугаар сарын 22, 23-нд Сүхбаатар аймгийн төвд, гуравдугаар сарын 24-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд зохион байгуулах гэж байна.
Малчид хоршоод болон үндэсний үйлдвэрүүд ноолуурын дуудлага худалдаанд оролцох боломжтой аж. Хөдөө аж ахуйн бирж нь цахим арилжаанаас гадна орон нутагт өргөтгөсөн дуудлага арилжааг 2016 оноос эхлүүлж, жил бүр зохион байгуулсаар иржээ.


















